Newsroom
МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн ажиглагчид Пүрэв гарагт хэвлэлийн бага хурал хийнэ
УЛААНБААТАР 8 June 2021
УЛААНБААТАР, 2021 оны 6 дугаар сарын 8 – Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглалт хийхээр ирсэн ЕАБХАБ-ын Ардчилсан институт хүний эрхийн газар (АИХЭГ)-ын ажиглагчид урьдчилсан байдлаарх ажиглалтын дүгнэлтээ тайлагнах хэвлэлийн бага хурал зарлаж байна.
Нийгмийн алслалтын шаардлагын дагуу зөвхөн цөөн тооны сэтгүүлч хэвлэлийн бага хуралд биеэр оролцох боломжтой. Мөн Zoom програмаар хурлыг үзэх, асуулт асуух боломж бүгдэд нээлттэй байх болно. Хэвлэлийн бага хурлын дүрс бичлэг авах хүсэлтэй хэвлэл мэдээллийн байгууллагуудад биеэр оролцох давуу эрх олгоно.
Юу:
- АИХЭГ-аас Монгол Улсад ирж Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглалт хийж байгаа олон улсын багийн хэвлэлийн бага хурал
- Хэвлэлийн хуралд биеэр болон Zoom програмаар оролцох боломжтой (дэлгэрэнгүй мэдээллийг доод хэсгээс)
- Шууд цацалтыг мөн дараах хаягаас үзэх боломжтой www.facebook.com/osce.odihr
Хэн:
- Лолита Чигане, АИХЭГ-ын Сонгуулийн тусгай үнэлгээний хорооны тэргүүн
- Жилл Сафи, АИХЭГ-ын Сонгуулийн тусгай үнэлгээний хорооны дэд тэргүүн
Хэзээ:
- 2021 оны 6 дугаар сарын 10-ны 15.00 цагт (Улаанабаатарын цагаар)
Хаана:
- Улаанбаатар хот, 14240, Сүхбаатар дүүрэг, Энх Тайваны өргөн чөлөө, 17, Блью Скай зочид буудал
Бүртгэл:
- Цар тахлын улмаас зөвхөн сэтгүүлчид л хуралд биечлэн оролцох боломжтой. Хэвлэлийн бага хурлын дүрс бичлэг авах хүсэлтэй хэвлэл мэдээллийн байгууллагуудад биеэр оролцох давуу эрх олгоно.
- Zoom дээр оролцох хүсэлтэй хүмүүс 6 дугаар 9-ний 20:00 цагаас өмнө энэ холбоосоор бүртгүүлнэ үү.