Монголын сонгууль өрсөлдөөнт уур амьсгалд сайн зохион байгуулагдсан ч хууль, эрх зүйн орчны хязгаарламал, нэг мөр бус байдлыг сайжруулах боломж байна хэмээн сонгуулийн ажиглагчид тэмдэглэв
Улаанбаатар хот, 2013 оны 6-р сарын 27-ны өдөр – Сурталчилгааны өрсөлдөөнт уур амьсгалд явагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль нь үндсэн эрх, эрх чөлөөг дээдлэсэн байдалтайгаар явагдлаа хэмээх дүгнэлтээ олон улсын сонгууль ажиглах баг олон нийтэд мэдэгдлээ. Хэдий тийм ч сонгуулийн хууль, журмаар хэвлэл мэдээллийн хэрэгслийг хатуу зохицуулсан нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сонгогчдод хангалттай бүрэн мэдээлэл
олгох явдлыг хязгаарлажбайв.
Энэхүү сонгууль нь шинэчлэн сайжруулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу зохион байгуулагдлаа. Хэдий тийм ч тодорхой бус зүйл заалт, орхигдуулсан зохицуулалт ихтэй байгаа нь хуулийг нэг мөр тайлбарлах, хэрэгжүүлэхэд бэрхшээл учруулжбайна хэмээн хэвлэлийн мэдэгдэлдээ цохжээ.
Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллагын Ардчилсан Институц, Хүний Эрхийн Газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах багийн удирдагч, элчин сайд хатагтай Одрий Гловер “Сонгуулийн өдөр сонгогчид саналаа чөлөөтэй өгч байсан ба ажиглалт явуулсан 99 хувийн тохиолдолд сонгуулийн үйл явц эерэг байлаа”
гээд, “Гэвч саналын нууцлалыг хангах явдал дутмаг байсан” гэжнэмэв.
“Бүх түвшиний сонгуулийн хороод сонгуулийг зохион байгуулах техникийн ажлаа үр дүнтэй, сайн хийсэн ч бүрэн нээлттэй байдлыг байнга хангаж байсангүй. Сонгуулийн Ерөнхий Хороо мөн сонгуулийн хуулийг нэг мөр хэрэгжүүлэхэд шаардагдах алхамуудыг авч байсангүй” хэмээн тэрээр нэмлээ.
Гурван нэр дэвшигч сонгуульд гадны нөлөөгүй, чөлөөтэй өрсөлдлөө. Урьдчилсан мэдэгдэлд тодотгосон асуудлуудын нэг нь сонгуулийн эрх зүйн зохицуулалт зөвхөн Улсын Их Хуралд суудалтай нам, эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй байгааг онцолжээ.
Энэ шалгуур болоод зарим өөр шалгуур нь хэт хязгаарласан, ЕАБХАБ болон олон улсын жишигт нийцэхгүй байгааг тэд цохон тэмдэглэлээ.
Сонгуулийн сурталчилгаа үндсэн эрхүүдийг хүндэтгэсэн орчинд өрнөсөн нь үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хууль, эрх зүйн зохицуулалтаар бүрэн хангасантай холбоотой хэмээн мэдэгдэлд дурьджээ. Үүний хажуугаар хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшлийн асуудал нээлттэй бус байгаа тухай, мөн телевиз, радиогийн мэдээний хөтөлбөрийн агуулгыг
зохицуулах оролдлого нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарлаж буй явдал юм хэмээн
нэмжээ.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн газрын Лоорэн Барановскатай +976 99315607, +44 695 916 998 утсуудаар, эсвэл lauren.baranowska@odihr.pl цахим шуудангаар холбогдоно уу.